“Гольфийн хаан” гэгддэг АНУ-ын иргэн Арнольд Палмер 87 насандаа таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг мэдээллийг АНУ-ын Гольфын хорооноос баталж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн байна.
Палмер гурван настайгаасаа гольфоор хичээллэх болсон билээ. Тэрээр 2006 оны есдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас их спортоо орхисон юм.
“People” сэтгүүлээс тодруулдаг “Дэлхийн хамгийн баян тамирчин” жагсаалтад Палмер байнга багтдаг билээ. Түүний жилийн орлого нь 40 сая ам.доллар аж.
Тэрээр 1960 оны “АНУ нээлттэй тэмцээн”, 1961, 1962 оны “Их Британийн нээлттэй тэмцээн”-ий аварга бөгөөд 93 тэмцээнд ялалт байгуулжээ.
One reply on “Гольфийн хаан Арнольд Палмер таалал төгсчээ”
Профессиональный сервисный центр по ремонту бытовой техники с выездом на дом.
Мы предлагаем:сервисные центры в москве
Наши мастера оперативно устранят неисправности вашего устройства в сервисе или с выездом на дом!