Categories
мэдээ спорт

Гианнис Антэтокумпо шагайндаа гэмтэл авлаа

Өнөөдөр NBA-гийн талбайд Милуаки Бакс, Брүүклин Нэтс багуудын тоглолт боллоо. Тус тоглолтод 109-94-ийн харьцаатай Милуаки Бакс ялалт байгуулав.

Тус тоглолтын дөрөвдүгээр үеийн долоо дахь минутад нэгэн харамсалтай үйл явдал болсон. Бугануудын лидер Гианнис Антэтокумпо хамгаалалт хийх явцдаа хальт гишгэн гэмтэл авав. Багийн хамтрагч Жабари Паркэр бүтэн жилийн гэмтлээс эргэн ирээд байх үед зөрж Антэтокумпо гэмтсэн нь харамсалтай үйл явдал болсон юм. Хэзээ бэртлээсээ эргэж ирэх талаар мэдээлэл хараахан гараагүй байна.

Милуаки Бакс нь энэ улирлын солилцоо наймааны зах зээлд идэвхтэй ажиллаж аваргын төлөө өрсөлдөх баг бүрдүүлэх зорилготой байсан билээ. Антэтокумпогийн бэртэл хэр хүнд вэ гэдгээс шалтгаалж Бакс цаашдын ирээдүйгээ тодорхойлох юм.

Харин сагс сонирхогчдын хувьд түүнийг бүх оддын тоглолтоос өмнө эргэж ирээсэй гэж залбирах л үлдлээ.

Гианнис Антэтокумпо энэ улиралд 28 оноо, 10.4 самбараас бөмбөг авалт, 4.7 ассист, 1.2 хаалт дундчилж байна.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *