Улсын хэмжээнд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан шалгалтыг гуравдугаар сарын 25-ны өдрөөс буюу өчигдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай эхлүүлжээ.
Монгол улсын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж буй гэрээт харуул хамгаалалтын хуулийн этгээдүүдэд ЦЕГ-ын даргын 2008 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцасны өнгө, материалын загвар”-ын хэрэгжилтэнд хяналт тавих, алба хаагчдын нийгмийн болон хөдөлмөр, аюулгүйн баталгаа хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих аж. Мөн илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөөд байна. Мөн гэрээт харуул хамгаалылтын аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг тусгай хяналт, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр шалгаж зөрчил дутагдлыг засуулах юм байна.