Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ гараад сураггүй болсон 19 настай эмэгтэйг хайж байна DNN.mn

Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн хоёрдугаар гудамжинд Иргэн М-нь энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул эрэн хайх хүсэлтийг өчигдөр аймгийн Онцгой байдлдын газарт ирүүлсэн байна.

Хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, мөн 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, мөн 0285 дугаар анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн 19 настай эмэгтэй М- г өчигдөр өдрийн 13:25 цагаас эхлэн, Бугат сумын Улаантолгой багийн Шинэ даваа гэх газраас Өлгий сумын Хөх толгой багийн Хүрэн зуух, Цагаан-Эрэг, Алтан-Өлгий гэх газруудад нийт 148 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоожээ. Эрлийг өнөөдөр үргэлжлүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *