Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэлтэй байгаа аж. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөөр байгаа юм.

Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулжээ.

Байнгын хорооны хуралд оролцсон гишүүд хуулийн төслийн талаар асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Тиймээс хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн тус хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

ХЭҮК-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тус комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг олон нийтийн оролцоотой, ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна. Мөн комисс нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх хангалттай төсөвтэй байх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрхийг сэргээх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх төсөв боловсруулж, батлуулах шатлалыг тодорхой заажээ. Түүнчлэн комиссын хуралдааны журмыг нарийвчлах, комиссоос хүргүүлж буй шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлэхгүй удаашруулах, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох талаар алхам хийгээгүй тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл, бие даасан, хараат бус эрүү шүүлтийн эсрэг үндэсний урьдчилан сэргийлэх механизм бий болгох заалт тусгасан байна.

Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд дунджаар 3.6 хувиар өсчээ. Түүнчлэн таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудалтай байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг хууль санаачлагчийн илтгэлийнхээ эхэнд онцлов. Түүнчлэн залуу гэр бүлүүдийн дунд явуулсан судалгаагаар 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг, 22.5 хувь нь орон сууц хүссэн бол 16.3 хувь нь орлого нэмэх боломж олгохыг хүсчээ. Мөн гэр бүл салалт, зөрчил маргаан нь санхүүгийн хүндрэл, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хэмээн судалгаанд оролцогчдын 55.3 хувь үзсэн байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ. Төсөлд төрөөс гэр бүлийг дэмжих үндсийг тогтоох, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэх, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах заалт тусгажээ. Мөн залуучуудыг гэр бүл болоход бэлтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, гэр бүлийн боловсролыг хүүхэд байхаас нь олгох, гэр бүл болохоос өмнө тусгай сургалтад хамруулах, гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх асуудлуудыг зохицуулахаар төсөлд тусгажээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүгн О.Батнасан, Н.Оюундарь, Ц.Гарамжав, Х.Нямбаатар нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Төслийг боловсруулахдаа хууль хоорондын уялдааг хангахад анхаарахыг УИХ-ын гишүүн О.Батнасан анхааруулсан. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь хүүхдээ сургуульд сургахын тулд залуус олон сар тусдаа амьдарч байгаа нь гэр бүл салалтын шалтгаан болж байгааг дурдлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гэр бүлийн гишүүд хамт хөдөлмөр эрхэлдэг байх боломжийг бүрдүүлэх нь чухал хэмээв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов.

Ташрамд дурдахад, Монгол Улс Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд анх баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байв.

Уг хуулийн төслүүдийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш тус хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого (2003 онд), Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016 онд), Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2016 онд) тус тус шинэчлэгдэн батлагдсан байна. Практикт гэр бүл, нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, залуус гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах, гадаадын иргэнтэй гэр бүл болох зэргээр иргэд гэр бүлийн харилцаанд чөлөөтэй хандах болсон төдийгүй гэр бүл цуцлалт, гэр бүлийн гишүүдийн маргаан, гэр бүл дэх хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл байсаар байна. Гэр бүл цуцалсны дараа хүүхдийн тэтгэлгnau хугацаандаа бүрэн төлөхгүй байх, хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларснаас хүүхдийн аж байдал, сурлага, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх зэргээр хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд зөрчигдөж байна.
2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулrtt. Гэрлэлт цуцлалтыг гэр бүл байсан хугацаагаар нь авч үзэхэд гэрлэлтээ цуцлуулсан нийт хосын 58.6 хувь нь 10-аас дээш жил, 21.2 хувь нь 7-9 жил, 13.6 хувь нь 4-6 жил, 6.3 хувь нь 1-3 жил, 0.3 хувь нь нэг хүртэл жил хамт амьдарч байсан байна. Гэрлэлт цуцлалтын шалтгаанд хөдөлмөр эрхлэлт, санхүүтэй холбоотой шалтгаанаас гадна үзэл бодлын зөрчил, үл ойлголцол, хардалт зэрэг гэр бүлийн гишүүдийн хэвийн бус харилцаанаас үүдэлтэй шалтгаан орж байгаа нь иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааны нарийн төвөгтэй асуудлыг шийдэхэд төрийн оновчтой зохицуулалтыг хийж, үйлчилгээг гэр бүлд хүргэх шаардлага байгааг харуулж байна.

Гэр бүлийн асуудал нь хувийн шинжтэй боловч нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийг төрөөс дэмжих, хамгаалах, иргэдэд гэр бүлийн боловсрол нэгдсэн зохицуулалтаар олгох, төрийн үйлчилгээг гэр бүлд оновчтой хүргэх гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагыг тогтвортой ажиллуулах, гэр бүл харилцаанд оролцогчдын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлох, хариуцлагажуулах, гэр бүл дэх хүүхдийн эрхийг хангах, хүүхэд үрчлэлт, асран хамгаалах үйл ажиллагааг боловсронгуй болгох, гадаадын харьяат гэр бүлд монгол хүүхэд үрчлэх, гадаадын иргэн, харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцааны асуудлыг хуулиар зохицуулах шаардлага байна. Иймд, сүүлийн жилүүдэд хийгдсэн хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрөөс гэр бүлийг дэмжих бодлогыг тодорхойлох, гэр бүлийн талаар явуулж буй бодлого, үйлчилгээг гэр бүлд шуурхай хүргэх үүргийг хэрэгжүүлэх бүтэц, механизмыг хуулиар баталгаажуулах, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүл дэх хүүхдийн эрхийн баталгааг хангах, эрхдэлд нөхцөлд байгаа хүүхдийн өмчийг хамгаалах, гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудлыг шинээр, хүүхэд үрчлэлт, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг боловсронгуй болгож, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гадаадын харьяат иргэн оролцсон гэр бүлийн асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгалаа гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж баталснаар дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна:
1. Гэр бүлийн тогтвортой амьдралыг төрөөс дэмжих эдийн засаг, эрх зүй, нийгэм, сэтгэл зүйн орчин бүрдэнэ.
2. Гэр бүл төрийн хамгаалалтад байх, гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэнэ;
3. Гэр бүлийн харилцааны олон талт, түвэгтэй асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхол тэнцвэртэй хангагдана;
4. Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлалт буурч, хүүхэд гэртээ таатай амьдарч, гэр бүлд жендэрийн тэгш байдал, хүүхдийн эрх, хамгаалал хангагдана.
Хуулийн төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга орсон байна.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мөн Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ улс-төр

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 14 асуудал хэлэлцэж байна.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Энхболдын боловсруулсан Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гадаадаас 2019 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай талаар хэлэлцэж байгаа юм. Мөн Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Эрчимжсэн мал аж, ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай, Гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай болон Гадаад харилцааны сайд, ЗТХ-ийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар хэлэлцэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *