Categories
мэдээ нийгэм

Гэмтсэн магистраль шугамыг засварлана

Сүхбаатар дүүргийн 1-хорооны нутаг дэвсгэр 23-р байрны урд талд байрлах 2ф800мм-ын голчтой 11е магистраль дулааны шугам хоолойд өнгөрсөн баасан гаригт гэмтэл гарчээ. Тус шугам нийсэлийн зүүн дүүргүүд болон 11,12,13,15,16 хороолол, НЗДТГазар, Засгийн газрын ордон, хотын төвийн сургууль, цэцэрлэг болон бусад аж ахуй нэгж байгууллага, улсын онцгой обьектуудыг дулааны эрчим хүчээр найдвартай хангадаг гол амин судас болсон төв магистраль шугам юм. 1984 он анх ашиглалтанд орж одоог хүртэл 33 жил ашиглагдаж байгаа насжилт эдэлгээний хугацаа дууссан байдаг. Энэ сарын 07-нд ажиллагаанд явж байсан дээрх дулааны шугамд гэмтэл гарч аваарын ноцтой байдал үүсч трасс дагуу байрласан зөвшөөрөлгүй 28 ширхэг тоосгон гараашууд байгаагаас засвар хийх ямар ч боломжгүй болжээ.

Зөвшөөрөлгүй гараашуудад нийслэл, дүүргийн Өмч, газрын харилцааны алба удаа дараа албан шаардлага мэдэгдэх хуудас хүргүүлж Засаг даргын захирамж, Шүүхийн шийдвэрийг гаргуулсан байдаг ч хэрэгжүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн тухай албаныхан мэдээллээ. Иймээс Сүхбаатар дүүргийн Дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа, “УБДС” ТӨХК-ийн ашиглалтын албаны дарга М. Ууганбаяр, “УБДС” ТӨХК-ийн ашиглалтын албаны 3-р хэсгийн бригадын дарга Б. Чинбат, “УБДС” ТӨХК-ийн ашиглалтын албаны 3-р хэсгийн инженер М.Мөнхтөр, “УБДС” ТӨХК-ийн Техник хяналт дотоод аудитын албаны дамжуулах сүлжээний техник, хяналт ашиглалтын байцаагч Ч.Уранчимэг, 1-хорооны Засаг дарга М.Мөнхзул болон албаны бусад хүмүүс Монгол Улсын “Эрчим хүчний тухай” хуулийн 33.1, 33.4 дүгээр заалт, Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.3 дахь заалт, Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 57.3, 57.4 дэх заалт Нийслэлийн Засаг даргын “Дулааны шугамын хамгаалалтын зурвасын хуульчилсан хэмжээ тогтоох” тухай 2007 оны 76 тоот захирамжуудыг зөрчсөн тул албадан буулгахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *