Categories
мэдээ нийгэм

Гэмт хэрэг, зөрчил гарвал 102 утсанд хандахыг санууллаа

Холбоотой Зураг

17-р жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярын шинийн хоёрны өдөр тохиож байна. Битүүний өдөр болон шинийн нэгний өдөр цагдаагийн бие бүрэлдэхүүн 800-аад хүний бүрэлдэхүүнтэй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Мөн битүүний орой Булган хайрханд зул өргөх, шинийн нэгний өглөөний нар харах үеийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган амар тайван зорчих нөхцөл бололцоог ханган ажиллажээ. Сар шинийн эхний өдөр хэрэг зөрчил багатай, зам тээврийн нөхцөл байдал ч түгжрэл саатал багатай тайван байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Цагдаа нар өнөөдөр, маргааш мөн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм. Тодруулбал иргэн таны аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн байгууллагын нийт 800 орчим алба хаагч Нийслэл орон нутгийн хэмжээнд явганаар болон авто машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Мөн замын цагдаагийн алба хаагчид маань өглөөнөөс үдшийн бүрий хүртэл замын хөдөлгөөнийг зохицуулж та бүхнийг очих газарт тань саадгүй зорчуулж байгаа билээ. Иймээс иргэд учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Хэрэв иргэд гэмт хэрэг, зөрчил, гэр бүлийн хүчирхийлэгчийн үйлдлийг харсан тохиолдолд нэн даруй цагдаагийн 102 утсанд хандахыг санууллаа.

Б.УРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *