Categories
мэдээ нийгэм

Газрын тосны үнийг бууруулах үүднээс улс орнууд стратегийн нөөцөө ашиглаж эхэллээ DNN.mn

Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах, эрчим хүчний зах зээл дэх тасалдлыг нөхөхийн тулд стратегийн нөөцөө ашиглаж байна.

Гишүүн орнуудын зөвлөлдөх уулзалтын дүнд нийт 120 сая баррель газрын тос гаргана. Үүний тал хувийг АНУ болон Япон гаргаж байгаа бол Өмнөд Солонгос 7.23 сая баррель газрын тос гаргахаар шийдвэрлэжээ. Гишүүн орны энэ шийдвэрийн дараа газрын тосны ханш гурван өдөр дараалан буурчээ.

Өмнөд Солонгосын Засгийн газрын хувьд олон улсын болоод дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулах, эдийн засагт үзүүлэх дарамтыг бууруулах зорилгоор стратегийн нөөцөө ашиглаж байна. Мөн Сөүлийн энэ шийдвэр нь олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орны хувьд хамгийн өндөр дүн болж байна.

Үүний зэрэгцээ АНУ мөн нэг өдөрт 1 сая баррель газрын тос зах зээлд нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Вашингтоны энэ шийдвэр нь стратегийн нөөцийнхөө 30 гаруй хувийг шавхаж байгаагаас гадна 1984 оноос хойш 40 орчим жилийн хугацаанд Америкийн стратегийн нөөц түүхэн доод түвшинд хүрч буурахаар байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Үндсэндээ энэ шийдвэрүүд нь үнийн савлагааг тогтоон барих, газрын тосны импортын хараат байдал буурах нөхцөлийг бүрдүүлэх болов уу гэж олон улсад харж, таамаглаж байна.

Түүхий эдийн зах зээлийн өнөөгийн тогтворгүй байдал нь суурь үзүүлэлтийн өөрчлөлтөөс илүүтэй геополитикийн нөхцөл байдалтай холбоотой гэж гишүүн орнууд үзэж байна.

Брент төрлийн газрын тосны ханш 3 өдөр дараалан буурсан үзүүлэлтийг харуулж байсан бол өчигдрийн байдлаар ханш эргээд өссөн байна. Тухайлбал, брент төрлийн газрын тос 0.9 хувиар өсч, 101 америк долларт хэлбэлзэж байна.

WTI маркийн газрын тосны ханш 1.3 хувиар буурч, 96 америк долларт хэлбэлзэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тосны үнийг бууруулах үүднээс улс орнууд стратегийн нөөцөө ашиглаж эхэлжээ DNN.mn

Олон улсын эрчим хүчний агентлагийн гишүүн орнууд олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны зах зээлийн үнэ ханшийг тогтворжуулах, эрчим хүчний зах зээл дэх тасалдлыг нөхөхийн тулд стратегийн нөөцөө ашиглаж байна.

Гишүүн орнуудын зөвлөлдөх уулзалтын дүнд нийт 120 сая баррель газрын тос гаргана. Үүний тал хувийг АНУ болон Япон гаргаж байгаа бол Өмнөд Солонгос 7.23 сая баррель газрын тос гаргахаар шийдвэрлэжээ. Гишүүн орны энэ шийдвэрийн дараа газрын тосны ханш 3 өдөр дараалан буурчээ.