Categories
мэдээ нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

Дорноговь аймгийн Сайншанд хотоос үйлдвэр хүртэлх 27 км төмөр зам, 18.8 км автозам болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг Улсын комисс хүлээн авлаа. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүд оролцлоо.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа бөгөөд өнгөрсөн сард Ерөнхийлөгч Х.Баттулгыг Энэтхэг улсад айлчлах үеэр 236 сая ам.доллар нэмж олгох шийдвэр гаргасан билээ.

5 replies on “Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *