Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр 19:30 цагт ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрч 23-29 насны гурван эрэгтэй, хоёр настай охин түлэгджээ.
Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж түлэгдсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн байна. Мөн ослын улмаас цонхны шил, байрны гадаа байсан иргэн Т-гийн “Приус 20” загварын суудлын автомашины шил хагарсан аж. Эл хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.