ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Анхцэцэг Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхдагч олон амжилтын эзэн.
Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын шавь тэрбээр өнгөрсөн жил ДАШТ-д түрүүлж, дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн анхны монгол туйванч болсон юм.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын ИТХ-ын дарга Лхагвасүрэн М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүлж, морь бэлэглэжээ.