Categories
мэдээ нийгэм

Гар одтой, цагаагчин гахай өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 4. Бархасвадь гариг, Билгийн тооллын 17. Гар одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 05.11 цагт мандан, 20.49 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх ба нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *