Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах штабын дадлага зохион байгуулжээ

Олон Улсын иргэний хамгаалалтын өдрийг угтаж Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын шуурхай удирдлагын төвд гамшгаас хамгаалах штабын дадлага сургуулийг зохион байгуулжээ. Дадлага сургуулийг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Онцгой байдлын хурандаа А. Дашням нар удирдан явуулсан байна.

Штабын дадлага сургуулиар Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт зургаан үүрэг даалгаварыг биелүүлэх буюу зургаан цагийн байдлаар зохион байгуулжээ. Тухайлбал, дадлагад оролцогчид хөлдөлт үүссэн ерөнхий цагийн байдал өгч, дулааны худаг дотор байрласан ф200мм-ийн диаметртэй юүлэгч хагарсан, 1-р зэрэглэлийн хэрэглэгчдийг хангадаг 10кв-ийн газар дор байрлалтай кабель тасарсан. ф350 мм-ийн цэвэр усны шугам дээр байрлах галын гидрант хөлдсөн, 30 айлын орон сууцны байшингийн гадна ф80мм-ийн халаалтын шугам худаг дотроо цоорсон, үүнээс шалтгаалж байрны дээврийн хөндийд байрлах халаалтын түгээх шугам хөлдсөн, ус халаагуурын зуухны нэмэлт усны шугам хөлдсөн, үүнээс шалтгаалж ус халаагуурын зуух паарлаж халаах гадаргууг 2 хэсэгт ф80 мм-ийн нийт 6 у/м экран хоолойг хэсэгчлэн солих шаардлагатай болсон, бохир усны шугам бөглөрсний улмаас автозамын зорчих хэсэг, уулзварт нийт 100м2 талбай мөстсөн. Замын хөдөлгөөний ачаалал эхлэхэд 2 үлдсэн гэсэн байдлаар сургууль хийсэн.

Штабын дадлагад оролцсон нийслэлийн мэргэжлийн ангиуд өгөгдсөн цагийн байдал тус бүрт үүргийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажилласан. Дадлага сургуульд нийт 6 байгууллагын 18 тусгай зориулалтын техник хэрэгсэлтэй, 162 хүний бүрэлдэхүүнтэй оролцож хангалттай үнэлгээтэй шалгагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *