Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулав DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар Ус сувгийн удирдах газар буюу усаар хангах албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өчигдөр хийлээ. Сургалт дадлагад алба, мэргэжлийн ангийн томилгоот 96 албан хаагч хамрагдаж, усан хангамжийн шугам сүлжээний багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотехник, механизм болон хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг дэлгэн, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа. Мөн томилгоот бүрэлдэхүүн “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, гамшгийн үеийн харилцан ажиллагаа” сэдвээр штабын дадлага хийж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

Монгол Улсын Шадар сайдын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/41 дүгээр тушаалын дагуу ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Шивээ-Овоо ХК”-ийг түшиглэн байгуулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна. Бэлэн байдлын үзлэгт Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны мэргэжлийн ангийн 43 томилгоот бүрэлдэхүүн, 90 гаруй ажилтан, 10 гаруй техник, хэрэгсэлтэйгээр оролцлоо. Үзлэгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах мэдлэг чадвар, бэлтгэл бэлэн байдал болоод ослын үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх зэргийг шалгаж байна. Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэн, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *