“Зэвсэг-2022” нэгдсэн арга хэмжээ өчигдрөөс эхлэн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж эхэллээ.
Тухайн тогтоосон хугацаанд жил бүр иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшлийн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг гэрчилгээний хамт харьяа дүүрэг дэх цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Хэрэв тооллогод хамруулаагүй тохиолдолд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна.
Зөрчлийн тухай хуулийн 5.6-д зааснаар, Галт зэвсэг авч явах, эсхүл тээвэрлэх журам зөрчсөн,хуульд заасан хугацаанд галт зэвсгийн тооллогод хамрагдаагүй бол хүнийг 40,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 400,000 төгрөгөөр торгоно гэж заажээ.