Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн найман дуудлага иржээ

Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Төр тугхуй” ХХК-ийн хашаанд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 13:55 цагт үлээн авч Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Сурагч”-ийн 82 дугаар гудамжийн 970Б тоотод иргэн Ц-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 14:56 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Гангар инвест” ХХК-ийн барьсан 170А байрны 2 дугаар орцын хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2014.01.30-ны өдрийн 19:11 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Хайрхан”-ы 3 дугаар гудамжийн 2Б тоотод иргэн Г-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 22:42 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 30 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Хар-Усан тохой”-н задгайд иргэн Ганбатын 5 ханатай гэр, иргэн Н-н суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 20:15 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн “Найрамдал”-ын 3 дугаар гудамжийн 26 тоотод иргэн Э.Цэвэлдуламын малын хашаанд хураалтай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 16:02 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 9 албан хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян” зочид буудлын цагаан хэрэглэлийн өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 16 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Өртөө”-ний 1 дүгээр гудамжийн 41 тоотод иргэн Г-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.01.30-ны өдрийн 23:06 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 17 дугаар ангийн 7 албан хаагч тус тус унтраасан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *