Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг 873 сая ам.доллараар багасчээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар урсгал тэнцэл 603.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 62 хувиар буюу 1,004.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт болжээ. Барааны гадаад худалдааны дансны алдагдал 113 хувиар буурч 86.0 сая ам.долларын ашигтай гарсан бол үйлчилгээний худалдааны алдагдал 11 хувиар буурч, 649.8 сая ам.долларт, орлогын дансны алдагдал 51 хувиар буурч 143.4 сая ам.долларт, урсгал шилжүүлгийн ашиг 81 хувиар өсч, 103.5 сая ам.долларт хүрсэн байна.  Хөрөнгө, санхүүгийн тэнцэл 29.8 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 97 хувиар буюу 884.9 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашиг 70 хувиар буюу 873.2 сая ам.доллараар багасч, бусад хөрөнгө оруулалтын дансны алдагдал 129 хувиар буюу 465.5 сая ам.доллараар өссөн байна. Бусад хөрөнгө оруулалтын алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийнхүү өсөхөд аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаад худалдааны авлага 209.5 сая ам.доллараар өсч, гадаад зээл цэвэр дүнгээр 187.3 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *