Улсын нийт гадаад өр 2024 онд 37.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 2.5 тэрбум ам.доллароор, өмнөх улирлаас 1.5 тэрбум ам.доллароор тус тус өссөн байна.
Улсын нийт гадаад өр 2024 онд өмнөх оноос өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 2.2 тэрбум ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин Төв банкны гадаад өр 698.5 сая ам.доллароор буурсан байна.
Нийт гадаад өрийн,
- 17.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг,
- 7.9 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх,
- 2.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх,
- 1.1 тэрбум ам.доллар нь Төв банкных,
- 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх байна.