Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Британийн Элчин сайд Филип Мэлоүнийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Филип Мэлоүнийг Итгэмжит Жуух бичгээ барихтай нь холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Филип Мэлоүн Итгэмжлэх итгэмжлэх жуух бичгийн хувийг Дэд сайдад гардуулaв. Тэрээр Британийн Ерөнхий сайд Монгол Улстай харилцах Худалдааны элчээр Парламентын гишүүн Жулиан Найтыг томилсныг онцлоод хоёр орны харилцааг өргөжүүлэх, үндэсний брэндийн чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллахаа тэмдэглэв.

Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайд Филип Мэлоүнд баяр хүргэж, энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг онцлов. Мөн хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж буйг дурдаад харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар Элчин сайдтай санал солилцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *