Categories
мэдээ нийгэм

Г.Түвшинжаргал нарыг хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр өглөө 10:00 цагт эхлэх байсан ч үдийн 11:30 цаг хүртэл эхлээгүй байсан юм. Хурал эхлэхээс өмнө сэтгүүлчдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Х.Баттулга тодруулга өгсөн юм.

Х.Баттулга хэлэхдээ “Тавантолгойг олон жилийн хугацаатай гаднынханд зарах гэж байсан булхайг нь илчиллээ хэмээн миний эргэн тойронд дахь хүмүүсийг баривчилж шалгаж байна. Эрчүүдийг нь нухаж чадахгүй болохоор хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд рүү нь орж байна. Нарийн бичгүүдээс юу гарах юм. Намайг тойрсон хүмүүсийг шалгаад байгаа бол тэр асуугаад байгаад нь хариулъя гээд бүх юмыг нь аваачаад өгчихсөн. Тэнд бүх юм нь тодорхой байгаа. Шалгаад өөр юм гарахгүй болхоор өөр юм руу орж байна. Төмөр замаас юм гараагүй. Одоо цагдан хориог нь сунгах эсэхийг шийдэх гэж байна. Хараад хүлээж байя” гэсэн юм.

Харин 11.58 минутад шүүх хуралдаан эхэлсэн бөгөөд одоо үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *