Categories
мэдээ спорт

Г.Наранцэцэг, Б.Амартүвшин нар эхний ялалтаа авлаа

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо эхэлж байна. Монгол тамирчдынхаа салхийг хагалж татамид анхлан гарч, эмэгтэйчүүдийн 44 кг-д хүч үзсэн Ганбаатарын Наранцэцэг эхний ялалтаа авлаа. Тэрбээр эхний тойрогтоо Бразилийн Лариса Фариастай учраа тааран, өрсөлдөгчөө юүко үнэлгээгээр хожлоо.

Харин эрэгтэйчүүдийн -55 кг-д хүч үзэж буй манай тамирчин Баяраагийн Амартүвшин хоёрдугаар тойрогтоо өрсөлдөгчөө цэвэр ялсан юм. Ийнхүү тэрбээр наймд үлдэхийн тулд Какахстаны жүдочтой хүч үзэх нь ээ.

Харин эрэгтэйчүүдийн -60кг-д барилдсан Ганбаатарын Баттулга эхний тойрогтоо Италийн Анжело Пантанод хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Э.Гэрэлмаа, Узбекистаны Диёора Килдеровад цэвэр ялагдан тэмцээнийг дуусгав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *