Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ арваннэгдүгээр сарын 23-25-нд Казахстаны Тарас хотод болно. Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас “Алдар” спорт хорооны дөрөв, “Цастын барс” клубийн нэг тамирчин зодоглохоор эх орноосоо мордов.
Тодруулбал, 57 кг-ын жинд спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нар ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатарын удирдлага дор хүч үзэх ажээ.
Тэмцээнийг олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Л.Болормаа дэнслэх юм. Тус тэмцээнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар 2014 онд түрүүлж байв.
One reply on “Г.Мандахнаран тэргүүтэй таван бөх Казахстаныг зорив”
Профессиональный сервисный центр по ремонту бытовой техники с выездом на дом.
Мы предлагаем:сервисные центры в москве
Наши мастера оперативно устранят неисправности вашего устройства в сервисе или с выездом на дом!