Хөвсгөл нуурын мөсөөр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч усанд суусан тухай дуудлагыг өчигдөр 16:05 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход “Модон хүй” гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Ц-ийн “Хайлюкс” загварын суудлын автомашин мөс цөмөрч урд дугуйгаараа усанд суусан байжээ. Улмаар автомашиныг 22:08 цагт татан гаргасан байна.
Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.