Categories
мэдээ нийгэм

Г.Ганжад гэж хэн бэ

Галсан-Очирын Ганжад Төв аймгийн Сүмбэр суманд 1988 оны зургадугаар сарын 1-нд төрсөн. Аварга биеийн тамирын дээд сургуулийг төгссөн, Монгол улсын уран барилдаант начин Б.Адъяахүүгийн шавь нарын нэг юм байна. Тэрээр Төв аймгийн Борнуур суманд болсон тойргийн барилдаанаас сумын зааны болзол хангасан бөгөөд дараа нь Сүмбэр сумын наадамд түрүүлж албан ёсны сумын заан цолоо авч байжээ. Мөн 2010 оны Төв аймгийн баяр наадамд гурав даваад дөрвийн давааны оноолтод аймгийн арслан Ж.Мөнгөнд өвдөг шороодож байлаа.

Харин туулай жилийн цагаан сард зориулсан сумын заануудын барилдаанд 360 хүчтэн зодоглоход дунд шөвгийн зургаан бөхөд шалгараад тэр барилдааны үзүүр бөх Б.Энх-Очирхуягт унасан. Харин 2012 оны Төв аймгийн баяр наадамд аймаг сумын цолтой болон залуу 256 хүчтэн зодоглоход тэрбээр найм даван түрүүлж аймгийн арслан цол, Баянцагаан сумын харьяат аймгийн начин Хишигзундуйн Мөнхжаргал долоо даван үзүүрлэж аймгийн заан цол хүртэж байжээ. Г.Ганжад эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг ажээ.

Үндэсний бөхийн барилдааны тавын даваанд аварга Ч.Санжаадамбатай барилдсан ч барилдаан маргаантай болсон. Хөлийн цэцийн шийдвэрээр Г.Ганжадыг давсан гэж үзсэн ч Ч.Санжаадамба энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн. Тэдний барилдааны телевизийн бичлэгийг хөлийн цэц Д.Мягмар заан шүүж, Төв аймгийн харьяат улсын заан Ц.Баярсайхан цэцийн шийдвэр гаргасан ажээ.

Н.ГАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *