Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ

Г.Дэнзэн зурган илэрцүүдЗасгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагаас эхэллээ. Тэдэнд холбогдох шүүх хурал энэ сарын 20-нд болохоор товлогдсон байсан ч шүүх хуралдаанд шинжээч байлцуулах шаардлагатай хэмээн үзэж, өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж буй билээ. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *