УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын 2014 оны
төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Улсын төсвийн
гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг
хийх үеэр АН-ын намын гишүүд хамтрагчдаа үг “дайв”.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Батцогт “Н.Номтойбаяр гишүүнээ ээ, таны хэлж байгаа хэтэрч байна. Та МАН-ын бүлгийн дэд дарга, Ардчилсан намыг сонгосон нь буруу байж гэж. Ардчилсан нам Ардын намынхантай Засагт хамтраад сахил хүртээд шал дордов гэгч болсон. Засагт байхад Ардчилсан намынхан муухай байгаа бол та нар зургаан сайдаа тат, бид дэмжээд өгье. Муу нэртэй, муухай зүстэйгээрээ бид ялаа үүрээд, хариуцлагаа хүлээгээд сонгуульдаа оръё. Хамтарч байж ингэж болохгүй” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ардын намынхан аль хэдийнэ төрхөмдөө буцахаар ачаа бараагаа бэлдсэн бэр шиг асуудалд хандаад байна. Асуудалд эрүүлээр хандах хэрэгтэй. Ардын намынхан Монгол Улсыг халамжийн улс болгосон шүү” хэмээн байр сууриа илэрхийлэв. Ямартай ч одоогоор чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна.
2 replies on “Г.Баярсайхан: МАН-ынхан төрхөмдөө буцахаар ачаа бараагаа бэлдсэн бэр шиг асуудалд хандаад байна”
rüyada kız kardeşinin evlendiğini görmek
Does MIT have a cybersecurity course?