Бокс сонирхогчдын хувьд тэсэн ядан хүлээж байсан тэмцээн болох Фьюри, Усик нарын хооронд дахь хүнд жингийн бүх холбооны нэгдсэн бүсийн төлөөх тулаан цуцлагдлаа. Тэмцээн эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө зарлагдаж буй уг цуцлалтын гол шалтгаан нь Ирландын боксчин Тайсон Фьюригийн бэлтгэлийн үед авсан бэртэл гэж бичжээ.
Тэр баруун зовхиндоо томоохон хэмжээний зүсэлтийг бие халаагч тамирчнаасаа хүртсэн нь мөддөө эдгэрэхээргүй гэж дүгнэж. Boxing News-д мэдээлснээр бол Украины боксчин Усик Эр-Рияд хотод хоёрдугаар сарын 17-нд зохиогдох байсан уг тулаанд өөр хэн нэгэн боксчинтой тулахаас өөр гарц үлдсэнгүй гээд нэгэнт тийз нь зарагдаж, зар сурталчилгааны төлбөр тооцоо нь хийгдсэн уг тэмцээнд хэн нэгнийг орлуулан тоглуулна, горилогчдоос сонголт хийхэд хамгийн том хувилбар нь Хорватын Филип Хргович байх магадлалтай гэжээ.
Д.БАТ-ЭРДЭНЭ