Франц улс Парис хотоос зүүн хойд зүгт улаан үнэгний дунд “H5N1” төрлийн шувууны ханиад дэгдсэн тухай мэдээлсэн байна.
Вирус хөхтөн амьтдад тархаж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоож байгааг Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH) Мягмар гаригт мэдэгдэв.
Цахлай үхсэн газрын ойролцоох Меаусын байгалийн нөөц газраас гурван үнэг үхсэнийг олжээ. Үхсэн үнэгний нэгийг нь авч яваад шинжилж үзэхэд вирус илэрсэн аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн сард шувуу, хөхтөн амьтдын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан шувууны томуугийн нөхцөл байдао “санаа зовоосон” түвшинд хүрснийг анхааруулсан. Шувууны ханиад Камбожид хүнд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдсэнд дэлхийн эрсдлийн үнэлгээг хянаж байна.
Шувууны ханиад сүүлийн нэг жилд дэлхий даяар тархсанаас 200 сая гаруй шувууг устгаж, өндөгний үнэ огцом өссөний дээр хүнд дамжих асуудал засгийн газруудын санааг зовоож байна.
Өмнө нь уг вирус арванхоёрдугаар сарын сүүлээр Францад нэг мууранд халдварлажээ. Түүнчлэн Испанид усны булга, Их Британид үнэг, халиу, Перугийн далайн арслан, АНУ-ын бор баавгайд илэрсэн байна.