Францын Ерөнхийлөгчийн гэр бүл өндөр үнэтэй тавагны иж бүрдэл худалдаж авсан хэргээр шүмжлэлийн бай болоод байна.Тэргүүн хатагтай Брижит Макрон саяхан Элисейн ордны тохижилтыг шинэчилж 50 мянган еврогоор тавагны иж бүрдэл худалдан авсан юм.
Тэгвэл сэтгүүлчид тэргүүн хатагтайн сонгосон 1200 ширхэгтэй иж бүрдлийн бодит өртөг нь 500 мянган евро гэж бичиж байна. Сайн чанарын шаазан үйлдвэрлэдэг Sèvres үйлдвэр 1848 оноос Ерөнхийлөгчийн ордонд хэрэглэх хоолны хэрэгслийг нийлүүлж иржээ. “Bleu Élysée” нэртэй шинэ хоолны иж бүрдлийн дизайны Е.Ричер гаргасан байна.
Харин Элисейн ордны зүгээс төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хэрэглэж байсан хоолны иж бүрдлийг Жак Ширакийн үеэс хойш ер шинэчлээгүй, зарим нь бүр 1950 оны эдлэл байгаа тул зайлшгүй өөрчлөх хэрэгтэй гэж тайлбарлаж байна.