Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийг эхний тоглолт өнгөрсөн шөнө явагдлаа.
Энэ удаа 1998 оны дэлхийн аварга Францийн шигшээ баг Бельгийн шигшээ багийг 1:0-ээр илүүрхэж 12 жилийн дараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод шалгарсан юм.
Бельги болон Францийн шигшээ багуудын тоглолтын эхний үед “Улаан чөтгөр”-үүд санаалчигыг авч илүү довтолж байв. Ян Вертонгений хүчтэй цохилтыг хаалгач Уго Ллорис хатгаж гаргаж багаа аварсан. Харин Францаас энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлт болж буй Клайн Мбаппе сөлөг довтолгоонд хурдтай шилжиж хамгаалагчдыг сандаргаж байсан юм.
Харин хоёрдугаар үед Диде Дшемаар удирдуулсан Францууд тоглолтын санаачилгыг гартаа авсан. Улмаар 51 дэх минутад Антуан Грызманы гүйцэтгэсэн булангийн цохилтыг Самуэл Умтити мөргөж энэ тоглолтын хожлын гоолыг оруулсан юм.
Тоглолтод Францийн шигшээ 19 гоолын боломж үүсгэсэн бол Бельгийн баг есөн довтолгоо гүйцэтгэжээ.
Хагас шигшээгийн эхний тоглолтын шилдгээр Рафел Варан шалгарсан байна.
О.ДАШНЯМ