Categories
гадаад мэдээ

Францад болсон халдлагын сэжигтэн баривчлагджээ

Энэ сарын дундуур Францын Парис хотын “Шарли Эбдо” сонины газарт болсон халдлагын дараа Парис хотын талбайд тус улсын ерөнхийлөгч Франсуа Олланд тэргүүтэй 40 гаруй орны төлөөлөгчид жагссан юм. Мөн уг террорист үйл ажиллагааг эсэргүүцэн 3 сая гаруй хүн жягсаалд хамрагдсан байна.

Гэтэл одоог хүртэл гэмт этгээдүүдийг олоогүй байгаа. Харин өчигдөр Францын цагдаагийн байгууллага Фриц Жоли гэх 29 настай залууг халдлагатай холбоотой хэмээн сэжиглэж баривчилсан байна. Фриц Жоли нь халдлага үйлдсэн гэх Шериф Коуачитай хамсаатан байх магадлал өндөр байгаа аж.Өмнө нь сэжигтэн Болгар улсад халдлага үйлдэхийг завдаж байгаад баригдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *