Categories
мэдээ нийгэм

Франц, монгол эмч нарын чуулга уулзалт боллоо

Монгол дахь Францын Элчин сайдын яам, Эрүүл мэндийн яамтай хамтран энэ чуулга уулзалтыг зохион байгууллаа.Хоёр орны эмч нар “Хамтын ажиллагааны төслүүдийн ирээдүй ямар байх вэ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжлийн талаар санал бодлоо солилцов.

Францын “АПАУ”, “Аксион Монгол”, “Санте сюд”, “Дэлхийн эмч нар” зэрэг ТББ-уудын эмч нар сүүлийн 20 гаруй жил хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд очиж ажиллан, алслагдсан аймгийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж, эмч нарыг сургаж дадлагажуулжээ.

Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд 20 гаруй жилийн турш Францаас эмч, мэргэжилтнүүд ирж, орчин үеийн эмчилгээний шинэ арга барилаас монгол эмч нартай хуваалцан, тэднийг Францад дадлагажуулах, эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж ханган нийлүүлэх гэх мэт олон ажлуудыг хийж байгаа юм. Мөн Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн Зүрх судасны тасаг, “Өргөө” амаржих газрын дурангийн мэс заслын тасаг зэрэг нэн чухал газруудад франц эмч нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *