Categories
мэдээ нийгэм

Фитнессийн ДАШТ-д Г.Мөнхбаяр шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ DNN.mn

АНУ-д зохиогдсон WNBF холбооны 33 дахь удаагийн фитнессийн ДАШТ-д Монгол Улсаас анх удаа натурал бодибилдингийн тамирчин Г.Мөнхбаяр оролцож, шагналт дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Уг тэмцээнд 42 орны 263 тамирчин өрсөлдсөн бөгөөд Г.Мөнхбаяр тэмцээндээ амжилт гаргахын тулд богино хугацаанд 20 кг-иас илүү жин хасчээ.

WNBF холбооны ДАШТ нь допинг, стеройдын эсрэг хоёр үе шат бүхий хатуу хяналттай явагддаг, дэлхийн бодибилдингийн натурал аварга тамирчин шалгаруулдаг тэмцээн юм.

33 дахь жилдээ зохиогдсон энэхүү тэмцээнд өмнө нь манай улсаас бодибилдингийн тамирчин оролцож байгаагүй билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *