Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -35…-40 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28…-33 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө  баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

2024.02.11 / НЯМ ГАРИГ

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН
ТАВАН ШАР ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 08.06-18.07
Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 2 сарын 11, Адъяа гариг. Билгийн тооллын 2, Чөдөр одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:06-18:07. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Балжинням өдөр.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

2024.02.09 / БААСАН ГАРИГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН
ДОЛООН УЛААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулвал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 08.09-18.03
Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Хий

Аргын тооллын 2 сарын 9, Сугар гариг. Билгийн тооллын 29, 21 харагчин одтой, туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 8 минутад мандан, 18 цаг 3 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 26, Сугар гариг. Билгийн тооллын 16, Үнэг одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:28 цагт мандан, 17:41 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
гадаад мэдээ

​Ганц долларын “Reaper” DNN.mn


АНУ-ын өндөр технологийн дрон үйлдвэрлэгч “General Atomic Aeronautical Systems” компани өөрийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдээс хоёр ширхгийг 1 ам.доллараар Украинд нийлүүлэх санал тавьжээ. Ингэхийн тулд засгийн газраасаа зөвшөөрөл хүссэн байна. Тус компанийн нийлүүлэхийг хүссэн хоёр дрон нь “Grey Eagle” болон “Reaper” юм. “Grey Eagle” нь тагнуулын зориулалттай хамгийн орчин үеийн техник дрон бол “Reaper” нь онцгой байг алсын зайнаас устгах зориулалттайаж. “Reaper”-ийг АНУ-ын зэвсэгт хүчин Афганистан, Сири, Ирак зэрэг бүс нутгуудад онц чухал дайснаа устгахад ашиглаж байсан юм байна.

Өнгөрсөн хугацаанд АНУ-ын засаг захиргаа Украинд олон тооны зэр зэвсэг нийлүүлж байсан ч дээрх хоёртой дүйцэх өндөр түвшний зэвсэг огт илгээгээгүй байгаа юм. “Оросын эзлэн түрэмгийллийн эхний өдрүүдээс бид Украины зэвсэгт хүчинд MQ-9 Reaper, MQ-1C Grey Eagle дронуудыг илгээх хувилбаруудыг судалж эхэлсэн” гэж “General Atomic Aeronautical Systems” компанийн гүйцэтгэх захирал Линден Блю мэдэгджээ. Тэрбээр, мөн Украины мэргэжилтнүүдийг үнэ төлбөргүй сургаж өгөхөө амласан байна. Тус компани нийлүүлэх дронуудаа бүх дагалдах хэрэгсэл, үйлчилгээнийх нь хамт 1$ гэсэн бэлгэдлийн үнээр өгөх гэнэ. Блю “Бид ямар нэг нөхцөлгүй онцгойсанал тавьж байна. Одоо зөвхөн АНУ-ын засгийн газрын зөвшөөрөл л хэрэгтэй. Бидний үзэж байгаагаар энэ дайнд Украиныг ялахад сайн мэдээлэл чухал шаардлагатай байгаа нь эхнээсээ тодорхой байсан” гэж хэлжээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *