Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

2024.05.19 / НЯМ ГАРИГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН
ЗУРГААН ЦАГААН ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
Наран ургах, шингэх: 05.09-20.29
Барилдлага:Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 5 сарын 19, Адьяа гараг. Билгийн тооллын 11, Тугчин одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:09-20:29. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар +1…+6 градус, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +5…+10 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө сэрүүсэж +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө сэрүүсэж +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө сэрүүсэж +13…+15 градус дулаан байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

2024.05.05 / НЯМ ГАРИГ

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН
ХОЁР ХАР ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 05.27-20.10
Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 5 сарын 5, Адьяа гараг. Билгийн тооллын 27, Могойг хүлэгч одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:27-20:10. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. Зуны уур орох улирал (8ц 23м) эхлэнэ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
гадаад мэдээ цаг-үе

Канад НҮБ-ын хүнсний хөтөлбөрт 193 сая ам.доллар олгоно DNN.mn

ОХУ Украин руу довтолсноос үүдэлтэй үнийн өсөлт, хүнсний хямралыг шийдвэрлэхийн тулд нэмэлтээр 250 сая канад доллар буюу 193 сая ам.доллар НҮБ-д олгохоо Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо пүрэв гарагт мэдэгдэв.

“Бид энэ оны эхээр дэлхийд үүсээд буй хүнсний хямралыг шийдвэрлэхэд зориулж НҮБ-ын хүнсний хөтөлбөрт хагас тэрбум ам.доллар олгосон, мөн нэмэлтээр 250 сая канад доллар олгоно” гэж Ерөнхий сайд Жастин Трюдо Руанда улсын нийслэл Кигали хотод болсон Хамтын нөхөрлөлийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

Дэлхийн үр тарианы томоохон үйлдвэрлэгч, экспортлогч Украинд Орос довтолсон нь шатахуун, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байна гэж Ройтерс агентлагийн сэтгүүлч тэмдэглэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *