Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Facebook” болон “Instagram”-ын сурталчилгааг хоёр дахин нэмнэ DNN.mn

Технологийн салбарын тэргүүлэгч “Meta” компани энэ долоо хоногт 2022 оны хоёрдугаар улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан.

Хэдий “VR” техник болон программ хангамжийн борлуулалт өссөн хэвээр байгаа ч “Meta”-гийн хөгжүүлж буй “Metaverse” төслийн алдагдал оны хоёрдугаар улиралд 2.8 тэрбум ам.долларт хүрсэн. “Metaverse”-ийн алдагдал оны эхний улиралд 2.98 тэрбум ам.доллар, 2021 оны хоёрдугаар улиралд 2.4 тэрбум ам.долларт хүрч байв. Өөрөөр хэлбэл, “Meta” виртуал бодит байдал хөгжүүлэх төсөл сар бүр нэг тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа юм.

Тэгвэл “Meta”-гийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг лхагва гаригт хөрөнгө оруулагчидтай уулзах үеэрээ компанийн алдагдлыг бууруулж, ашгийг нэмэгдүүлэхийн тулд “Facebook” болон “Instagram”-ын сурталчилгааг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна. Уг өөрчлөлтийг ирэх оны эцэс гэхэд хийх аж. Ингэснээр сошиал медиа хэрэглэгчдийн “Feed” дээр өөрсдийнх нь огт дагаагүй хаяг болон сурталчилгаа одоогийнхоос хоёр дахин их харагддаг болох аж.

“Meta”-гийн мэдээлснээр одоогоор “Facebook” болон “Instagram” хэрэглэгчдийн “Feed” дээр харагдаж буй контентын 15 хувь нь алгоритмаас чиглүүлсэн “Sponsered” буюу төлбөртэй сурталчилгаа байдаг аж.

Эх сурвалж: Insider, TechCrunch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *