Европын охидын математикийн олимпиад (EGMО)-д оролцохоор шалгарсан дөрвөн монгол охин бэлтгэлээ базааж байна.
Тодруулбал тус олимпиад нь Словени улсын Портороз хотод дөрөвдүгээр сарын 13-19-нд болно. Тэмцээнд оролцохоор манай улсаас
- Г.Дөлгөөн /Нэгдүгээр сургуулийн 11 дүгээр анги/
- Н.Болор /Эрдмийн хишиг сургуулийн 9 дүгээр анги/
- Б.Ундрал /Нэгдүгээр сургуулийн 12 дугаар анги/
- М.Амин-Эрдэнэ /Эрхэт-Эрдэм сургуулийн 9 дүгээр анги/ нар шалгараад байгаа аж.