Categories
гадаад мэдээ

Европын холбооны уулзалтаар цагаачдын хямралыг хэлэлцэнэ

Европын Холбооны гишүүн 28 орны төр засгийн тэргүүн нарын оны төгсгөлийн дээд хэмжээний уулзалт өчигдөр Брюссельд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ уулзалтын эхний өдөр цагаачлал болон Британийн ард нийтийн санал асуулгыг тойрсон хурц ширүүн санал шүүмжлэл өрнөсөн байна.

Харин Орос улсын эсрэг хориг арга хэмжээг агуулгаар нь авч хэлэлцэлгүй, гагцхүү Европын Холбооны гишүүн 18 улсын элчин сайд нар энэ асуудлыг хэлэлцэж, сунгах эсэхийг шийдэх аж. Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр буюу өнөөдөр удирдагчид хямралын дараа эдийн засгаа сэргээх, олон жил сунжирч байгаа Банкны холбоо байгуулах асуудал, Европын Холбооны эрчим хүчний холбооны бүтээн байгуулалт, мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдэв цагаачдын хямралтай шууд холбоотой.

Энэ хүрээнд Европын Холбооны удирдагчид энэ долоо хоногийн мягмар гарагт Европын парламентад өргөн баригдсан Европын Холбооны Хил болон эргийн хамгаалалтын шинэ алба байгуулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Өөр нэг чухал сэдэв бол Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны тавьсан Европын Холбоог шинэчлэх шаардлага юм. Ийм шинэчлэл явагдсан нөхцөлд Британийн сайд нарын танхим 2017 онд болох бүх нийтийн санал хураалтаар улсаа Европын хамтын нийгэмлэгт хэвээр үлдээхийг зөвлөмж болгоно гэж мэдэгдээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *