Categories
мэдээ нийгэм

“Эврика-2015” Төрийн ордонд болно

22 дахь жилтэйгээ золгож байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их хурлын салбар хуралдаанууд гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Их хурал нь гурван үе шаттай явагддаг билээ. Нэгдүгээр шат буюу сургуулийнхаа эрдэм шинжилгээний хурлаас шалгарч үлдсэн 339 оюутан, 90 багш хоёрдугаар шатанд оролцож, эдийн засаг, анагаах ухаан, хууль эрхзүй, бизнес зэрэг 9 салбарын хүрээнд судалгааны бүтээлээ танилцууллаа.

Ингээд гуравдугаар шатанд 9 багш, 48 оюутны 27 бүтээл шалгарч үлдсэн байна. Салбар бүрт гурван байр эзлүүлсэн бөгөөд эхний байрт шалгарсан багш, оюутнуудын нэрсийг танилцуулж байна. Эдийн засгийн салбар хуралдаанд 1-р байр СЭЗДС-ийн оюутан Г.Энхсаруул Б.Мөнхзаяа, шилдэг багш СЭЗДС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш Б. Эрдэнэдалай, Бизнесийн салбарын хуралдаанд 1-р байр СЭЗДС-ийн оюутан Э.Одбаяр, Ц.Ананд, А.Цэрэндорж, шилдэг багш СУИС-ийн Соёл урлагийн эдийн засгийн багш Ч.Цэрэндолгор, Техник технологи, мэдээллийн технологийн салбар хуралдаанд 1-рбайр ШУТИС-ийн оюутан Б.Энхдаваа Б.Сосорбурам Х.Золзаяа, шилдэг багш ШУТИС-ийн багш А.Одгэрэл, Нийгмийн ухааны салбар хуралдаанд 1-р байр Боловсролын их сургуулийн оюутан С.Энх-Амар, шилдэг багш Улаанбаатарын Их Сургуулийн Архелогийн тэнхимийн багш Э.Мижиддорж, Хууль эрхзүйн салбар хуралдаанд 1-р байр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Наранцэцэг, Э.Энхцэцэг, шилдэг багш ИЗОУИС-ийн ЭЭЗ-н тэнхимийн эрхлэгч Г.Наранбаатар, Газарзүй, геологийн салбар хуралдаанд 1-р байр МУИС-ийн оюутан Г.Энэрэл, шилдэг багш ШУТИС-ийн Геологи, Гидрогеологийн тэнхимийн ахлах багш Ө.Бүрэнжаргал, Экологи ХАА-н салбар хуралдаанд 1-р байр ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн оюутан З.Түвшинтөр, шилдэг багш ХААИС-ийн МААБС-ийн багш Г.Энхманлай, Байгалийн ухааны салбар хуралдаанд 1-р байр ХААИС-ийн оюутан Ж.Мөнгөнчимэг, шилдэг багш МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн багш Ц.Тайвансайхан, Анагаах ухааны салбар хуралдаанд 1-р байр МУИС-ийн оюутан Б.Буянхишиг, шилдэг багш АШУҮИС-ийн Биохимийн тэнхимийн багш Ж.Ариунболд нар тус тус шалгарсан байна.Энэ жилийн тухайд зохион байгуулагчдын зүгээс орон нутгийн багш, оюутнуудыг оролцох боломжоор хангасан.

Тиймдээ ч Завхан, Ховд, Дархан-Уул, Төв аймгийн оюутан багш нар идэвхтэй оролцжээ. Ийнхүү салбар хуралдаанаас шалгарсан багш оюутнууд дөрөвдүгээр сарын 16-ны пүрэв гарагт Төрийн Ордонд зохион байгуулагдах Нэгдсэн хуралдаанд оролцох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *