Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 17 удаагийн нислэг үйлдэж, гадаадад байгаа иргэдээ татан авахаар төлөвлөсөн билээ.
Энэ дагуу АНУ-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу наймдугаар сарын 30-ны 23:52 цагт Улаанбаатараас хөөрсөн юм.
Тусгай үүргийн онгоц ирэх есдүгээр сарын 2-ны 14:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Мөн тус онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирэх аж. Тодруулбал,
Бага насны хүүхэдтэй гэр бүл-40,
Өндөр настан-54,
Жирэмсэн-6,
Эрүүл мэндийн шалтгаантай-74,
Бусад шалтгаантай-80 иргэн багтжээ.