Categories
мэдээ нийгэм

​Эрүүл бүсээр зорчих аялалын маршрут гаргажээ

Архангай аймгийн зургаан суманд шүлхий өвчин гарч хорио цээр тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-аас эрүүл бүсээр зорчих аяллын маршрут гаргалаа. Тодруулбал, Өгийнуур, Хашаат, Батцэнгэл, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хил залгаа Булган, Эрдэнэбулган, Ихтамир сумд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, постуудыг ажиллуулж байна.Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн дээрх сумаас бусад газар хэвийн үйл ажиллагаа явагдах ба гарал үүслийн бичигтэй мал мах бэлтгэх, сүү, цагаан идээ зөөвөрлөх, зөвшөөрөгдсөн маршрутаар дамжин өнгөрөх боломжтой юм байна.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Архангай аймагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан байгаа. Шүлхийтэй байгаа сумуудад хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Гэхдээ хүн хүчний асуудал дутагдалтай, газар нутаг том байна. Бартаа сайд ихтэй. Ийм учраас Хүн, малын шилжилт хөдөлгөөн хийгдээд шүлхий өвчинг нэмэгдүүлчих эрсдэлтэй байгаа учир өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад ажиллаж байна” гэж онцоллоо.

Шүлхий өвчний голомтод 260 гаруй хүн, 33 пост гарсан ажиллаж байгаа аж.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *