Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2024.12.27) УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Баярбаатар, Д.Энхтуяа, А.Ганбаатар нар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Тус хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасахаар зохицуулжээ. УИХ-аас 2020 онд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан ба энэ гэмт хэрэг нь “нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж объектив талын шинжээр тодорхойлогдсон нь 2002 оны Эрүүгийн хуульд байсан “гүтгэх” гэмт хэргээс өргөн агуулга, хүрээг хамарч байна. Дээрх нэмэлтээр уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” гэж объектив талын шинжээр нь тодорхойлж, субьектив талын шинжийг бүрхэгдүүлэн, худал мэдээлэл нь “гутаасан, гутаах” зорилго, агуулга, шинжтэй байх эсэхийг бүрэн гүйцэд тодорхойлолгүй орхигдуулж, нэр томьёо, ойлголтын зөрүүтэй байдал үүсгэсэн байна хэмээн хууль санаачлагчид тодотголоо.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, олон улсад олон нийтийн эрх ашигтай холбоотойгоор нийгмийн зүтгэлтэн, улс төрч, төрийн өндөр албан тушаалтанд хандсан үг хэлэх, шүүмжлэх, хардах, үзэл бодлоо илэрхийлэх баталгааг хангасан тулгуур зарчим, жишиг, стандарт тогтож хөгжсөн байгааг Монгол Улсад нутагшуулах шаардлагатай байна. Тиймээс уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө илүү биежих ач холбогдолтой хэмээн онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
5 replies on “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn”
Найруулгын хэмжээний засвар байж болох юм. Одоо бүр хууль өөрчилж байгаад гүтгэж, доромжилж үндэсний аюулгүй байдалд чөлөөтэй халдахыг санаархаж байгаа юм байна л даа. Энэ юу ч хийж мэдэх, их холоос шидэгдсэн чулуу.
useful reference https://myjaxxwallet.us
their explanation https://web-lumiwallet.com
Why EtherBank Leads the Crypto Revolution
In the competitive world of blockchain, EtherBank has positioned itself as a leader in innovation. With a focus on security and profitability, EtherBank crypto investment offers something for everyone.
The Unique Advantage of EtherTalk Investment
At the heart of EtherBank is EtherTalk investment, a feature designed to enhance your financial strategies. EtherTalk provides live updates, market trends, and personalized recommendations, making it a favorite among crypto enthusiasts.
Security You Can Trust
Every transaction with EtherBank is secured by advanced blockchain protocols, ensuring complete transparency and protection. This makes EtherBank a reliable platform for both novice and expert investors.
Join the thousands who have already discovered the benefits of EtherBank crypto investment. Experience innovation, security, and growth like never before.
[url=https://alt-coins.cc]Alt coin cc[/url] – Альткоин обменник крипты, Alt coin cc