Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат, эхнэрийн хамт саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь сонгуульд өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн санал авах байранд очих боломжгүй иргэдийн саналыг өчигдөр 09.00-22.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан юм.

Коронавирусийн халдвар авсны улмаас Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байгаа Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат, эхнэр Д.Оюунцэцэгийн хамт өчигдөр зөөврийн хайрцгаар саналаа өгчээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58.1-д:

Өөрийн байнга оршин суугаа аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа дараах сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна гэж заасан.

Уг заалтын дагуу улсын хэмжээнд 25690 хүн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргажээ. Үүний 18 мянга нь эрүүл мэндийн шалтгаантай иргэд, 7051 нь улаан бүс болон тусгаарлалтад байгаа, эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчид юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *