Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ урьдчилсан дүнгээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд ялалт байгуулсан гэх мэдээлэл байна. Түүний ялалтыг улс төрийн карерийнх нь анхны амжилттай алхам ч гэж хэлж болох юм. Одоо түүнд эх орныхоо төлөө ихийг хийж аавынхаа шийрийг хатаах л үлдлээ дээ. Ингээд түүний юу амласныг сонирхуулъя.
- Гэр хорооллын гудамж, зам талбайг засч сайжруулах
- Олон нийтийн гудамж талбайг гэрэлтүүлэх,
- гэр хорооллыг барилгажуулах
Хоггүй цэвэр орчныг бүрдүүлэх - Архидалттай тэмцэх, ажилгүйдлийг бууруулах
- Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Өрхийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах
- Ахмадуудынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх төвийг байгуулах
- Эмзэг бүлгийн иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах
- Хороогоо аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх гэхчлэн цөөнгүй зүйлийг хийж, хэрэгжүүлэхэд анхаарна гэж сонгогчдод амласан аж.
Тэгэхээр Ерөнхийлөгчийн хүү хэлсэндээ хэр хүрэх эсэхийг нь сонгосон түмэн нь харах л үлдлээ.
О.ӨНӨР