Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ дахь айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа билээ. Ерөнхийлөгч өчигдөр АНУ-ын Вашингтон хотод хүрэлцэн очиж, тус улсын Стратеги, олон улсын судалгааны төвд зочлох үеэрээ “Маргааш /өнөөдөр/болох хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт ихээхэн ач холбогдолтой болно гэж итгэж байна” хэмээсэн юм.