Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зорилусан хүчит 128 бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэж сонирхлоо.
Бөхийн барилдааныг Монгол төрийн тэргүүн дээд шагнал-“Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, иргэд үзсэн юм.
Энэ удаагийн барилдааныг Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Батмөнх нар манлайлан барилдлаа.
Эх сурвалж: President.mn