Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү болох Х.Болдбаатарын эзэмшлийн компанид Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өчигдөр нэгжлэг хийжээ. Одоогоор нэгжлэг аль компани дээр болсон нь тодорхойгүй байгаа бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын нээлттэй мэдээллээс шүүж үзвэл яг ийм нэр хаягаар нийт 16 компаниудын мэдээлэл гарч ирж байгаа аж.
Гэхдээ эдгээр нь бүгд тэргүүн хатагтай асан Х.Болормаагийн дүү болох Х.Болдбаатарын компани гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл яг ийм овог, нэртэй бусад хүнтэй давхардах магадлалтай гэдгийг анхааруулж буй хэрэг юм.
М.САЙНЗАЯА