Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайдын томилгооны асуудлаар үндсэн хуулийн цэц хуралдана

ЗурагМонгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэхээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан маргааш болно.

Тодруулбал тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлэхээр хуульчилжээ. Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлээр бэхжүүлсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг болон 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтаар тогтоосон Ерөнхийлөгч УИХ дахь нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулах журмыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *