Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд “Нарантуул”-ын худалдаа эрхлэгчидтэй уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” худалдааны төвөөр явж, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Хол хорио тавигдаж ААН-үүдийн 95 хувь үйл ажиллагаандаа эхлүүлээд байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан худалдаа эрхлэгчидтэй уулзаж, халдвар хамгааллын дэглэм хэр баримталж буйтай танилцаж байна. Худалдаа эрхлэгчид Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэгчид бага, борлуулалт тааруу, худалдан авалт муу байгааг хэлж байв. Ерөнхий сайд 33 шинэ голомтыг барьсан, халдварын дэглэмийг сайтар баримталж, халдварыг хумьж чадвал улсын хилээ нээхийг хичээж байгааг хэллээ.

Худалдаа эрхлэгчид

  • Хөдөө орон нутгийн замаа нээх
  • Хилээ нээх
  • Нийтийн тээврийн хөдөлгөөнд оруулах
  • Бизнесс эрхлэгчдээ дэмжиж, улсаас зээл гаргах
  • Валютын ханшийг тогтворжуулахыг Ерөнхий сайдаас хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *