Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг УИХ-д тавив

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичигт МАН-ын 30 гишүүн гарын үсэг зуржээ. УИХ-ын дарга М.Энхболд эзгүй байгаа учир энэхүү албан бичгээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардууллаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан”Анх томилогдсон цагаасаа нэг жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын ард түмний эрх ашигт нийцээгүй, цөөн хэдэн бүлэглэлийг дэмжсэн шийдвэрүүдийг гаргасан. Гаргасан шийдвэрүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, эргэж буцсан байсан нь ийнхүү огцруулах болсон шалтгаан. Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө, шударга үнэнийг тогтоохын төлөө тангаргаа өргөсөн УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ гэдэгт итгэж байна. Үндсэн хуулийн дагуу энэ асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Мөн Төрийн байгуулалтын Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулна” гэж тайлбарлав.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Би ямар нэгэн албан тушаалын төлөө Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зураагүй. Монгол төрийг цэвэрлэх цаг болсон. Ямар нэгэн хувийн ашиг сонирхлын үүднээс Засгийн газрын эсрэг зогсоогүй гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Эрдэнэтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байна. 800 гаруй тэрбум төгрөгийг Засгийн газар дотроо концесс нэрээр хувааж авч байгаатай эвлэрэхгүй. Хэрвээ бид төрөө мөнгөөр худалддаг бол төрд итгэдэг итгэл үнэмшил нуран унана. Энэ бол төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг. Энэ мэт зүйлийг цэвэрлэх цаг нь болсон. УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурна гэдэг бол асар том хүч бий болж байна. Би сонгуульд оролцохдоо сонгогчдодоо УИХ-ын гишүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж ажиллана гэдгээ амалсан. Надад ямар нэгэн албан тушаал сонин биш. Монголд төр нь төр шиг нам нь нам шиг явах цаг болсон. Чингис бонд, Самура бонд, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм. Энэ бол сүүлийн 30 жилд Монголд төрд болж байгаа маш том үйл явдал. Бид цаг алдаж болохгүй бөгөөд нөхцөл байдал амаргүй байна. Хуулийн байгууллагууд оролцсон эрх мэдэлтнүүдийн дэмжлэгтэй ард түмний өмчийг хувааж идэж байгаа явдлыг зогсооё. Тэмцээгүй ард түмэн мөхдөг гэдэг үг бий. Энэ их байгалийн баялаг яагаад иргэдэд хамаагүй цөөнхөд хамаатай болоод байгаа юм бэ” гэж тайлбарлав.

УИХ-ын дэд дарга Я.СанжмятавЭрүүл мэндийн шалтгааны улмаас УИХ-ын дарга эзгүй байгаа. Мэдээж хэрэг энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Сум баг, аймаг нийслэлд өвөлжилтийн бэлтгэл, хийх ажил их байна. УИХ-ын даргатай эхлээд холбоо барина, эргээд хариу өгнө” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *